Дорнод аймаг сумандаа шилжин ирж буй эмч, багш нарт орон сууц барьж өгчээ

Дорнод аймаг сумандаа шилжин ирж буй эмч, багш нарт орон сууц барьж өгчээ

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн орон нутгийн төсөв, сумын орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт анх удаа "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын хоёр давхар найман айлын орон сууц Гурванзагал суманд сүндэрлэжээ.

Энэхүү байрны түлхүүрийг тус суманд гэр бүлээрээ ажиллаж, амьдрахаар шилжин ирсэн шинэ боловсон хүчнүүд гардуулан өгсөн байна.

Тодруулбал, Хэнтий аймгаас Дорнод аймагт  гэр бүлээрээ шилжиж очсон биеийн тамирын багш, эрхлэгч их эмч, Дундговь аймгаас шилжиж очсон их эмч, Чойбалсан хотоос шилжиж очсон бага ангийн багш, улсын бүртгэгч нарт  Гурванзагал сумын хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт ажиллаж, сумын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ирээд буй хэмээн ийнхүү орон сууцаар хангажээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө