НҮБ-ын хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан хандивын үзэсгэлэнд Монголчууд ноос ноолууран бүтээгдэхүүнээр оролцжээ

НҮБ-ын хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан хандивын үзэсгэлэнд Монголчууд ноос ноолууран бүтээгдэхүүнээр оролцжээ

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооны “Bazaar 2023” хандивын үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 14-нд "Хүүхдийн төлөө нэгдье" уриан дор НҮБ-ын Женев дэх төвд боллоо.

Энэхүү хандивын үзэсгэлэн худалдаанд 70 гаруй орны дипломат төлөөлөгчийн газрын ажилчид оролцож өөр өөрийн орныхоо хоол хүнс, бусад бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдааллаа. Харин Монгол Улсыг төлөөлөн НҮБ-ын Женев дэх төвд суугаа Байнгын төлөөлөгчийн газрынхан оролцож, тус хотод үйл ажиллагаа эрхэлдэг Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үндэсний хоол, ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлээ дэлгэжээ. Тус хандивын худалдаанаас олсон орлогыг хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхэд зарцуулдаг аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

28 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

29 минутын өмнө