Ц.Мөнхбат: Багаасаа тэжээсэн шувуугаа 28 төрлийн 300 гаруй болгож үржүүлсэн. Одоо үүнийгээ өрхийн аж ахуй болгон орлого олж байна

Ц.Мөнхбат: Багаасаа тэжээсэн шувуугаа 28 төрлийн 300 гаруй болгож үржүүлсэн. Одоо үүнийгээ өрхийн аж ахуй болгон орлого олж байна

“Би тавдугаар ангиасаа амьтан тэжээсэн. Олон төрлийн амьтан тэжээж үзсэн. Тэгээд нэг удаа аав маань тавиа авч өгсөн. Улмаар түүнийг нь тэжээж өрхийн аж ахуй болгосон юм. Бие өвдөөд нэг удаа амьтдаа цөөлж, завсарлаж үзсэн ч энэ хэдийгээ тэжээхгүй бол хийх юм олддоггүй. Зүгээр сууж чадахгүй юм байна лээ. Ингээд байж байх нь хийх зүйлтэй амар байдаг. Өглөө босоод энэ хэдийгээ хооллоно, цэвэрлэнэ гээд энэ ажил маань тухтай бас сайхан байдаг” гэж ярих эрэгтэйг Цэндийн Мөнхбат гэдэг.

Түүний хувьд амьтан тэжээх сонирхлоо өрхийн аж ахуй болгож, өдгөө 28 төрлийн 300 гаруй шувуу, хоёр төрлийн 10 гаруй нохой тэжээж байна. Шувуу сонирхогчдын дунд түүнийг танихгүй хүн байхгүй. Төрийн түшээдээс эхлээд алдарт уран зохиолч асан Б.Лхагвасүрэн гуй гээд олон хүн зөвхөн түүнээс амьтан худалдан авдаг байсан аж. Тэр бүр малын эмчээ ч хийнэ. Олон төрлийн ховор шувууд нь ханиад хүрэхээс эхлээд өвчин тусахад өөрийн хүүхэд мэт гэртээ асарч, эдгээгээд гаргадаг гэдгээ хэлж байсан юм.

ВИДЕО:

Тэрбээр, “Манай тахиа шувуудын өндөг үнэтэй мянгаас таван мянган төгрөгийн хооронд худалдаалдаг. Учир нь энэ чинь цэвэр амин дэм шүү дээ. Байгальдаа байгаа. Агаарт гардаг, хөдөлдөг цөөн тоотой учир эрүүл бүтээгдэхүүн болдог юм. Дэлгүүрт зарагддаг өндөгнөөс тэс өөр. Надаас шувуу авч аж ахуйтай болсон орлон өрх бий. Мөн том өндөг гаргах гэж химийн хольцтой тэжээл хэрэглэдэггүй учир шувууд маань 5-8 жил өндгөө өгдөг” гэсэн юм.

Амьтадын өрхийн аж ахуйгаар Монголдоо анхдагч учир түүний хөдөлмөрийн төр засаг үнэлж, өргөмжлөл медалиас эхлээд бүхнийг хүртээжээ. Харин Ц.Мөнхбат “Би шувууны аж ахуйгаар анхдагч нь үнэн. Гэхдээ одоо залуус маань хоорондоо зөвлөлдөж Турк, Оросоос ховор төрлийн шувуудыг оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ аж ахуй ч монголд дэлгэрч байгаа. Ер нь тэгээд төр засаг, нийгмээ зүхэж, юм харж суухаар юу бол юугаар амьдралаа болгож болж байна. Тухайлбал, өрхийн аж ахуй эцсийн дүндээ ард түмнээ л эрүүл хүнсээр хангана шүү дээ” хэмээсэн юм.