Хууль бусаар зургаан ирвэс агнасан хэргийг шалгаж байна

Хууль бусаар зургаан ирвэс агнасан хэргийг шалгаж байна

Зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах, барих, эд эрхтнийг нь зарах, бусдад худалдах гэх мэт хууль бус гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Ийм төрлийн гэмт хэрэг манай улсад зохион байгуулалттай сүлжээ болон үйлдэгддэг болжээ. Иймээс зэрлэг амьтдын тоо толгой буурах, өсөхгүй байгаа талаар албаныхан онцолж байна. Одоогоор хууль бусаар зургаан ирвэс агнасан хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

Манайд хууль бусаар ан агнах гэмт хэргийн 90 хувь нууц далд хэлбэрээр үйлдэгддэг аж. Мөн манай улс энэ чиглэлийн гэмт хэргийн экспортлогч орон хэдийнэ болжээ.