ШУУРХАЙ: Хахуулийн мөнгөөрөө Канадад хаус худалдан авсан Д.Ариунболдод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ

ШУУРХАЙ: Хахуулийн мөнгөөрөө Канадад хаус худалдан авсан Д.Ариунболдод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг "360 мянган ам.долларыг хахуульд авсан байж болзошгүй" хэмээн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболдыг хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан байж болзошгүй талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.