Цагдаагийн алба хаагчдын талаар худал мэдээлэл тараасан иргэн уучлалт хүсжээ

Цагдаагийн алба хаагчдын талаар худал мэдээлэл тараасан иргэн уучлалт хүсжээ

Өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн алба хаагчдын талаар худал мэдээлэл хийсэн иргэн "Б" өөрийн цахим хуудаснаа уучлалт хүсэж, залруулга хийсэн байна.

Тодруулбал, Иргэн Б 2023 оны арван нэгдүгээр сарын 24-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр "Цагдаагийн алба хаагч нарт баривчлагдах үедээ зодуулсан, буудуулсан" гэж худлаа мэдээлэл олон нийтэд тараасан байна. Энэ талаар иргэн "Б" өөрийн цахим хуудаснаа худал мэдээлэл тараасанд уучлалт хүсэн, залруулга хийжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө