ВИДЕО: Шатахуун авахаар дараалалд зогсож байсан иргэд хоорондоо зодолдсон асуудлыг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

ВИДЕО: Шатахуун авахаар дараалалд зогсож байсан иргэд хоорондоо зодолдсон асуудлыг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

Шатахуун авахаар дугаарлаж буй иргэд оочир булаалдан хэрэлдэж, улмаар зодолдож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газар Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулахаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэд хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан гэх үйлдлийг баримтжуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Иймд иргэд нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

ВИДЕО: