Автобус, автомашинтай мөргөлсөн осол гарч, "Нарны гүүр"-ний авто замын хөдөлгөөн зогсжээ

Автобус, автомашинтай мөргөлсөн осол гарч, "Нарны гүүр"-ний авто замын хөдөлгөөн зогсжээ

Нарны гүүрний замд өнөөдөр /2023.12.12/ 12:00 цагийн үед осол гарч замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ. Учир нь нийтийн тээврийн автобус тус гүүрэн дээр автомашинтай мөргөлдсөн бөгөөд ослын улмаас хүний эрүүл мэнд хохироогүй байна. Ослоос шалтгаалж тус замын хойш, урагш чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлаж, түгжрэл үүсгэжээ. Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа аж.