ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр 16:00 цагаас зарлагдав

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр 16:00 цагаас зарлагдав

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 

Тэгвэл түүний цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ 16:00 цагаас товлогджээ. Сонирхуулахад, 12 дугаар сарын 8-ны өдөр болсон Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал "Шүүх хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг прокурорын байгууллагаас тавьсан" гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.