ШУУРХАЙ: Дарханд танхайрч 100 мянган төгрөгөөр торгуулсан ОХУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатарт ирж эмэгтэйчүүдтэй зүй бус харьцсан тул 10 хоног баривчилжээ

ШУУРХАЙ: Дарханд танхайрч 100 мянган төгрөгөөр торгуулсан ОХУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатарт ирж эмэгтэйчүүдтэй зүй бус харьцсан тул 10 хоног баривчилжээ

Энэ сарын 03 /2023.12.03/-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн М гэгч нь дэлгүүрийн ажилтны биед халдсан тул түүнийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. 

Тэгвэл ОХУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатар хотод ирж, энэ сарын 10 /2023.12.10/-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн кофе шопоор үйлчлүүлж байхдаа төлбөр тооцооны асуудлаас болж манай улсын иргэдтэй маргалдаж, нэр бүхий эмэгтэйчүүдтэй зүй бус харьцсан тул түүнийг шүүхийг 10 хоног баривчлах шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан байна.