ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдох шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтийг гаргасан ч, прокурор үргэлжлүүлэх зөв гэлээ

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдох шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтийг гаргасан ч, прокурор үргэлжлүүлэх зөв гэлээ

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүний гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч арваннэгдүгээр сар /2023.11/-д болох байсан ч түр хойшилсон юм. 

Тэгвэл дээрх 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.13/ эхэллээ. Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэдгийг хэлж, шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргалаа. Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргалаа.