ВИДЕО: Зогсоолын маргааны улмаас 46 настай, эмэгтэй "О" гэгч нь иргэн Л-ыг санаатай мөргөсөн гэх үйлдлийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

ВИДЕО: Зогсоолын маргааны улмаас 46 настай, эмэгтэй "О" гэгч нь иргэн Л-ыг санаатай мөргөсөн гэх үйлдлийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр /2023.12.13/ "Настай хүнийг ингэж дээрэлхэж болохгүй ээ, энэ машиныг шалгахыг иргэд шаардаж байна" гэх бичлэг нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу ЦЕГ-аас шалгахад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үйл явдал болохыг тогтоож, "Toyota harrier" маркийн тээврийн хэрэгслийн жолооч 46 настай, эмэгтэй "О" гэгч нь авто зогсоолын маргааны улмаас иргэн Л-ыг санаатай мөргөсөн гэх үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байгаа аж.

ВИДЕО: