Нүүдэллэж яваад сураггүй болсон зургаан иргэнийг эсэн мэнд олжээ

Нүүдэллэж яваад сураггүй болсон зургаан иргэнийг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Нүүдэл хийн мал тууж явсан 6 хүн (3 морь, 1 автомашинтай) сураггүй болсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 13-ны өдрийн 19:07 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Р /60 настай, эрэгтэй/, Г57настай, эрэгтэй/, О /57настай, эмэгтэй/, С /53 настай, эрэгтэй/, Л / 36настай, эрэгтэй/, У /28 настай, эрэгтэй/ нарыг 20:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:10 цагт тус багийн “Хөх-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/-аас эсэн мэнд олсон байна.