ВИДЕО: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг саатуулжээ

ВИДЕО: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн нутаг Зүүн дөрвөн замын уулзварт энэ оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр 12:15 орчимд Тоёота Прадо маркийн 43-55УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн албан хаагч саатуулсан талаар бичлэг цахим сүлжээнд тавигдсан.

Тэгвэл цагдаагийн албан хаагч жолоочийг драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан, БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна. Хөдөлгөөнд оролцогч та өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

ҮЗЭХ: