ТОДРУУЛГА: Хүйтэн болж, ханиад томуу дэгдэж байгаа ч сурагчдыг амралтыг наашлуулахгүй гэв

ТОДРУУЛГА: Хүйтэн болж, ханиад томуу дэгдэж байгаа ч сурагчдыг амралтыг наашлуулахгүй гэв

Сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргасан талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ сарын 01-ны өдөр /2023.12.01/ танилцуулсан. Тодруулбал, сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-наас нэгдүгээр сарын 28 /2024.01.28/-ны хугацаанд амраахаар болсон. Ингэснээр сурагчид амрах ёстой хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч байна гэсэн юм. 

Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч, Завхан, Увс аймагт -46-49 хэм хүртэл хүйтрээд байна. Мөн ханиад томууны дэгдэлт их бий талаар иргэд ярьж буй.

Үүнтэй холбоотойгоор сурагчдыг амраах, ээлжийн амралтыг нь наашлуулах шаардлагатайг зарим хүмүүс шаардаж буй.

Тэгвэл сурагчдыг амраах эсэх талаар БШУ-ны яамны албаны эх сурвалжаас тодруулахад "Хүйтэрч байгаа ч сурагчдыг амраахгүй. Ханиад томуугаар өвчилсөн хүүхдүүдийн хувь 4.6 байна. Яг одоо цэцэрлэгт явж байгаа нийт хүүхдийн 20 гаруй хувь нь ханиадтай байна. Энэ нь хүүхдүүдийг амраах хэмжээнд хүрээгүй гэсэн үг. Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох дүгнэлтэд үндэслэн сурагчдыг амраах шаардлагагүй гэж үзэж байгаа" гэлээ.