Явган хүний замаар зорчсон тээврийн хэрэгслийн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Явган хүний замаар зорчсон тээврийн хэрэгслийн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн иргэний мэдээлийн дагуу зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн нэгдүгээр буудлын гэрлэн дохио дээр Toyota land cruiser prado маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган хүний замаар зорчсон талаар бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тэгвэл тус хэргийг зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгон, шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв мэдээлэв.

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

16 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

17 минутын өмнө