Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие нь муудаж, ухаан алджээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие нь муудаж, ухаан алджээ

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Тэгвэл хорих ангид өлсгөлөн зарлаад байсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие нь муудаж, ухаан алджээ. Өлсгөлөн зарласнаас хойш түүний даралт нь огцом буурсан байна. Мөн хамаг бие нь шархирч өвдөж, гар нь бадайрч, биеийн тэнцвэр нь алдагдаж, юмс хоёр болж харагдах зэрэг өөрчлөлт гарсан талаар түүний өмгөөлөгч нь мэдээлэв. ШШГЕГ-аас түүний өлсгөлөнг зогсоох шийдвэр гаргасан байна.