ШУУРХАЙ: Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

ШУУРХАЙ: Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдах хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал /2023.12.15/-ны өдрийн 16:00 цагт онлайнаар боллоо. Түүний өмгөөлөгч нарын зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээж авсангүй гэж түүний өмгөөлөгч нар мэдээлэв.