ШУУРХАЙ: 326 дугаар ангид нас барсан цэргийн шүүх шинжилгээний хариу "Уушигны хаван зүрхтэй хавсарсан, Гадны нөлөөгүй" гэж гарсан байж магадгүй байна

ШУУРХАЙ: 326 дугаар ангид нас барсан цэргийн шүүх шинжилгээний хариу "Уушигны хаван зүрхтэй хавсарсан, Гадны нөлөөгүй" гэж гарсан байж магадгүй байна

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Засгийн газраас цэргийн анги, танхимд шалгалт хийх ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан гаргасан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Г.Отгонбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, Бригадын генерал Ч.Цогтжаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байхдаа нас барсан 21 настай  Д-ний шүүх шинжилгээний хариу гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх шинжилгээний хариу "Гадны нөлөөгүй. Уушигны хаван, зүрхтэй хавсарсан" гэж гарсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Талийгаачийн эцэг, эхийн тухайд ЗХЖШ-т бичгээр болон биеэр хандаагүй байж магадгүй байгаа ба цагдаагийн байгууллагад хэргийг шалгуулж байгаа юм. Мөн талийгаачийг хөдөөлүүлэх өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон бие бүрэлдэхүүн, хөгжмийн ангийнхан очиход талийгаачийн ойр дотны зарим хүн дургүйцэж явуулснаас хойш ямар нэгэн байдлаар тэдний дунд уулзалт болоогүй аж.  Сануулахад, Засгийн газраас гарсан ажлын хэсэг нь Зэвсэгт хүчний ангиудад ямар нэгэн дэглэлт байдаг уу, 326 дугаар ангийн удирдлагууд шинээр татагдсан цэргийн алба хаагчдыг тангаргийн баярт нь бэлдүүлж, каринтид байлгах хугацаандаа тэдний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэт өндөр ачаалал өгсөн дасгал, хөдөлгөөн хийлгэсэн эсэх, суурь өвчтэй байхад нь цэрэгт татсан уу зэрэг асуудлыг шалгаж тодорхой болгох юм.