ВИДЕО: Гал тавьж автомашинаа халааж байгаад тээврийн хэрэгслээ шатаасан хэрэг гарчээ

ВИДЕО: Гал тавьж автомашинаа халааж байгаад тээврийн хэрэгслээ шатаасан хэрэг гарчээ

Энэ өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч зарим Хөвсгөл, Увс зэрэг аймагт 49 хэм хүртэл хүйтэрч байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 26-30 хэм хүртэл хүйтэрнэ. Хэт хүйтрэлттэй холбоотойгоор машин асахгүй байх тохиолдол их байна. 

Машин асахгүй үед иргэд гал асааж болон газаар халаах нь элбэг. Үүнээс болж машинаа шатаасан харамсалтай тохиолдол их бий билээ. Өнөөдөр өглөө гэхэд Буянт-Ухаа хороололд гал асааж машинаа халааж байгаад шатаасан хэрэг гарчээ. Тиймээс иргэдийг машинаа асаахдаа гал түлэхгүй байх гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.