ВИДЕО: "Автомашинаа халаахын тулд моторын доор гал асааснаас тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатсан" гэж мэдээллээ

ВИДЕО: "Автомашинаа халаахын тулд моторын доор гал асааснаас тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатсан" гэж мэдээллээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатсан, халалт үүсэж эд анги гэмтсэн харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Иймд жолооч та бүхнийг энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.

ВИДЕО: