ШУУРХАЙ: Ханиадтай холбоотойгоор БШУЯ, ЭМЯ-ны мэргэжилтнүүд "Сурагчдын амралтанд зохицуулалт хийх"-ээр яг одоо хуралдаж байна

ШУУРХАЙ: Ханиадтай холбоотойгоор БШУЯ, ЭМЯ-ны мэргэжилтнүүд "Сурагчдын амралтанд зохицуулалт хийх"-ээр яг одоо хуралдаж байна

БНХАУ-д гарсан уушигны ханиад манай улсад бүртгэгдсэн байж болзошгүй байгаа тул яг одоо Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд сурагчдын амралтад зохицуулалт хийхээр хуралдаж байна. 

Тус ханиадаар өвчилсөн хүүхэд богино хугацаанд хүндрэх магадлалтай учир бага ангийн хичээлийг онлайн горимд шилжүүлж магадгүй байгаа аж.

Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлд ямар зохицуулалт хийх тухай шийдвэр одоогоор гараагүй байна. Тус шийдвэрийг гаргахаар мэргэжилтнүүд хуралдаж байгаа нь энэ юм. Боловсрол шинжлэх ухааны яамнаас маргааш /2023.12.16/ хэвлэлийн бага хурал хийж энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө гэх мэдээлэл байна.