Прокуророос Ч.Ганхуягийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ч тэрбээр гарын үсэг зурахгүй удаашруулж байгаа аж

Прокуророос Ч.Ганхуягийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ч тэрбээр гарын үсэг зурахгүй удаашруулж байгаа аж

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж, хохирогч эмэгтэйн ярилцлагыг хүргэж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Хэргийг сануулбал,  2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө гэр бүл, найз нөхдийнхөө хамт явж байсан нэгэн эмэгтэйн зүүн нүдийг Ч.Ганхуяг тэс цохиж газарт унагасан байдаг. Мөн Ч.Ганхуягийн хүргэн дүү тус эмэгтэйг шилтэй усаар цохисоноос болж түүний гурван шүд хугарч, уруул гурван газарт язарсан гэдэг. 

Иймд "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр яллаж байгаа гэх мэдээлэл байгаа.  

Тэгвэл тус хэрэгт прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Гэвч тус хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Ганхуяг нь яллах дүгнэлттэй танилцаж, гарын үсэг зурахгүй байгаа нь хэргийг шүүхэд шилжүүлэхэд саад учруулаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ямартай ч прокурорын байгууллагаас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх ажээ.