ШУУРХАЙ: Сураггүй болоод байсан 7 настай хүүг Зам тээврийн ослын улмаас амь насыг нь хохироосон хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Сураггүй болоод байсан 7 настай хүүг Зам тээврийн ослын улмаас амь насыг нь хохироосон хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноожээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ өнгөрсөн есдүгээр сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүү сураггүй алга болж, улмаар гурван өдрийн дараа буюу есдүгээр сарын 28 /2023.09.28/-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан.

Тухайн үед энэ талаарх мэдээлэл олныг цочирдуулж, С хүүг хойд эцэг гэх 34 настай Б гэгч нь хөнөөсөн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл тус хэрэг саяхан шүүхээр эцэслэгдсэн байна.

Тодруулбал,  Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15 /2023.12.15/-ны өдөр харамсалтайгаар амиа алдсан С хүүгийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэгч Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна. Улмаар Б гэгчийг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан буюу "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцож, 7 жил 6 сарын хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасах ял оноосон байна.

Өөрөөр хэлбэл сураггүй алга болоод байсан 7 настай хүүг зам тээврийн ослын улмаас амь насыг нь хохирсон хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноожээ. 

Эргэн сануулахад,  "Талийгаач хүүг сураггүй алга болсноос хойш гурав хоногийн дараа Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд дэрсэн дундаас олсон" гэх албан бус мэдээлэл байдаг юм. 




Өнөөдөр хонь өдөр

13 цагийн өмнө