LIVE: УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхэлж байна

LIVE: УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхэлж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал  яг одоо /2023.12.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.

Энэ сарын 13 /2023.12.13/-ны өдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу энэ сарын 27 /2023.12.27/-ны өдөр хэлэлцэхээр товлосон юм. Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд шүүх хуралдаа оролцохоор ирлээ. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

ШУУД: