З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргаж, бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцэж байна

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргаж, бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ болж байна. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдын зүгээс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Иймд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцэж байгаа ажээ. Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө