Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын дэмжээд явуулсан Б.Энхбатыг БНСУ хүлээж аваагүй учир С.Сүхболдыг Элчин сайдаар томилуулах саналыг гаргажээ

Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын дэмжээд явуулсан Б.Энхбатыг БНСУ хүлээж аваагүй учир С.Сүхболдыг Элчин сайдаар томилуулах саналыг гаргажээ

Засгийн газрын өчигдрийн /2024.01.03/ хуралдаанаар  дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтсон.

Тодруулбал,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон юм.

-СОЛОНГОСЧУУД ӨМНӨ НЬ Б.ХУРЦЫГ МӨН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

Дээрх мэдээллээс Бүгд Найрамдах Солонгос Улсад /БНСУ/ суух Элчин сайдын томилгооны асуудал ихээхэн анхаарал татаж байна. Учир нь 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр буюу долоохон сарын өмнө тус улсад суух Элчин сайдаар МИАТ ТӨХК-ийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын захирал асан Б.Энхбатыг нэр дэвшүүлж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аас дэмжээд явуулсан. Гэтэл тус томилгоог дахин хэлэлцсэн нь Б.Энхбатыг БНСУ хүлээн аваагүйтэй холбоотой аж. БНСУ-ын тал Б.Энхбатыг яагаад хүлээж аваагүй вэ гэдэг нь бас анхаарах асуудал. Б.Энхбатын хувьд Элчин сайдад нэр дэвшиж эхлэхтэй нь зэрэгцэн олны шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, түүнийг Элчин сайдаар ажиллах түвшний мэдлэг боловсролгүй, гадаад харилцааны салбарт ажиллаж байсан туршлагагүй, солонгос хэлээр ярьдагаас бусдаар энэ албан тушаалд тэнцэхгүй гэж байв. Мөн зугаа цэнгэлд дуртай, Монголоос очсон дарга нарыг зугаалуулсныхаа хариуд Сөүл дэхь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын захирал болсон гэх мэдээлэл байдаг. Цаашлаад ковидын үед БНСУ-аас Монгол руу явах нислэгийг будиулантуулсан гэх шүүмжлэлийг ч хэлж байв.

БНСУ-ын хувьд мэдлэг туршлагагүй гэх шалтгаанаар түүнийг хүлээж аваагүй байх магадлал өндөр байна. Мөн хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон бол тус улс хүлээж авдаггүй билээ. Тухайлбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2017 онд Элчин сайдаар томилоод явуулахад солонгосчууд мөн л хүлээж аваагүй юм.

-С.СҮХБОЛД НЬ ГХЯ-НД ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ, ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУРШЛАГАТАЙ АЖ-

БНСУ-д 51 мянган монгол хүн амьдарч байна. Энэ хэрээр Элчин сайдаар туршлага, мэдлэгтэй хүнийг тогтвортой ажиллуулах ёстой. Гэтэл сүүлийн долоон жилд энэ улсад Элчин сайдаар томилохоор тав дахь хүнээ нэр дэвшүүлж байна. Нэг хүн хоёр ч хүрэхгүй жил ажилласан байна. Энэ хэрээр Солонгост байгаа манай иргэдийн асуудал цалгардаж байгаа. Энэ удаа нэрийг нь оруулсан С.Сүхболд нь Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал бөгөөд МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1999 онд төгссөнөөсөө хойш дипломат алба хашиж, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар хүртэл томилогдон ажиллаж байжээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө