УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг батлах санал хураалт боллоо.
Санал хураалтад нийт 86 гишүүн оролцсон бөгөөд 64 гишүүн дэмжвэл соёрхон батлагдах байсан. Гэвч санал хураалтад оролцсон гишүүдийн 45.3 хувь буюу 39 нь татгалзсанаар тус хэлэлцээрийг УИХ соёрхон баталсангүй. Тиймээс тус хуулийн төслийг Засгийн газарт буцаав. Уг хэлэлцээрийг соёрхон баталсан бол Монголоос татгалзаж Казахстаны иргэн болсон 3115 хүн мөн Монголд суугаа 564 иргэний тэтгэврийг тогтоож, нөхөн олгох ажлыг ЗГ-ууд хамтран хэрэгжүүлэхээр байсан юм.