Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжтай, байгальд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлэх зорилт тавьсны нэг томоохон төсөл нь хөнгөн галт тэрэг буюу LRT “Трамвай”.
Тэгвэл хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн I шугамыг "Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 12 өртөөтэй байхаар, II шугамыг "Буянт-Ухаа" цогцолбороос "Торгоны зам" цогцолбор, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 22 өртөөтэй байхаар төлөвлөсөн. Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлыг одоогийн байдлаар хийж байна гэдгийг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.