ЭМЯ-ны албан тушаалтанг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн хорьжээ

ЭМЯ-ны албан тушаалтанг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн хорьжээ

ЭМЯ-ны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан тавдугаар сарын дундуур цагдан хорьсон. Улмаар энэ хэрэгт холбогдсон Ч-г яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалжуудын зүгээс “Тус яамны албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэрэгт О, Ч нарыг өнгөрсөн сарын 15-нд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар Ч яллагдагчаар тооцон, тавдугаар сарын 23-наас 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон байгаа. Харин яллагдагчаар татагдсан О-т хилээр гарахыг нь хориглосон, язгаарлалт тогтоохоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн” гэлээ. 

Харин уг хэрэгт холбогдогч Б-г сулласан байна. Шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаанд хоригдсон Ч-ыг цахим мэдээллийн хэрэгслээр, “Гавьяат хуульч, шүүгчийн охин” хэмээн бичиж буй бөгөөд үүнээс нь шалтгаалж цагдан хориулах гэсэн мөрдөгчдийн саналыг шүүх шийдвэрлэлгүй удаж байсан гэх хардлага байгаа юм.

Уг хэрэгт холбогдон Ч-тай хамт саатуулагдсан ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б-г сайд Д.Сарангэрэл туслахаараа ажиллуулж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргынх нь тушаалаар дэвшүүлсэн гэдгийг АТГ-ынхан өнгөрсөн зун тогтоосон байна. 

Энэхүү авилгын хэрэгтэй холбогдуулж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах нь зөв үү?

Нийт: 6 саналтай