Нийтийн тээврийн зорчигч хууль бусаар агнасан тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтийн тээврийн зорчигч хууль бусаар агнасан тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид авто тээврийн газарт хот хоорондын нийтийн тээврээр зорчих зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийх явцад иргэн А-ийн ачаа тээшнээс тарвага илрүүлж, уг зөрчилтэй холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар торгох шийтгэл ногдуулж нөхөн төлбөр тавьжээ. Иймд ард иргэдийн анхааралд: Тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.