"Ногоон автобус"-нуудыг технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон гэж АТГ-аас мэдээллээ

"Ногоон автобус"-нуудыг технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон гэж АТГ-аас мэдээллээ

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлж байгаа талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, "АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон байна. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Ногоон автобусны гүйцэтгэгчээр шалгарсан Тэнүүн-Огоо компанийн холбогдох объект, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн. Уг хэрэгт нийтдээ 27 хүнийг яллагдагчаар татан шалгасан" гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын  ажилтан Н.Тэмүүлэн мэдээллээ.