Зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдэд зөрчлийн хуулиар торгох шийтгэл оногдуулжээ

Зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдэд зөрчлийн хуулиар торгох шийтгэл оногдуулжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдэд зөрчлийн хуулиар торгох шийтгэл оногдуулсан байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Г” нарын 10 хүн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.