СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодож осол гаргасны улмаас хамт зорчиж явсан долоон настай охин амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодож осол гаргасны улмаас хамт зорчиж явсан долоон настай охин амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан долоо настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Улмаар урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж. Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.