Нийтэд тустай ажил хийх ял эдэлж байсан 48 настай Б нь замын цас цэвэрлэж байгаад нас баржээ

Нийтэд тустай ажил хийх ял эдэлж байсан 48 настай Б нь замын цас цэвэрлэж байгаад нас баржээ

Өчигдөр /2023.01.09/ 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 105 дугаар сургууль орчим хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад  48 настай эрэгтэй Б замын цас цэвэрлэж байхдаа амь насаа алдсан байжээ. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тухайн үйлдэлд нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан байх үедээ амь насаа алдсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр цас цэвэрлэж байхдаа хальтирч замын брюдер мөргөжээ. Харин цагдаа нарыг очиход хамраас нь цус гарсан байдалтай байжээ.