ФОТО: Нийт 165 тэрбумын өртөгтэй "Хар автобус" магадгүй автозамын гулгаанаас болж автомашинтай мөргөлджээ

ФОТО: Нийт 165 тэрбумын өртөгтэй "Хар автобус" магадгүй автозамын гулгаанаас болж автомашинтай мөргөлджээ

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан ногоон автобус хуучин байсан тул Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. Иймээс Х.Нямбаатар Хотын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа дахин тендер зарлахад, БНХАУ-ын Yutong Bus компани 165.5 тэрбум төгрөгийн үнийн санал өгч шалгарсан. 

Ингээд эхний 35 хар автобус шинэ оны өмнөхөн монголд орж ирсэн бол, өнөөдөр /2024.01.10/ 50 хар автобус ирж байгаа талаар Хотыг дарга мэдэгдсэн. Тэгвэл нийт 165 тэрбум төгрөгөөр худалдан авч буй хар автобуснууд эхнээсээ осолд орж эхэлсэн байна. Тодруулбал, өнөөдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зорчиж явсан хар автобус магадгүй автозамын гулгаанаас болж, Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Харин энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийгээгүй байна. Мөн тус автобуснууд ямар даатгалын компани дээр даатгалтай эсэх нь тодорхойгүй байна. 

2024.01.10

2024.01.10

2024.01.10

2024.01.10




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө