"Говь" компанийн шошготой хуурамч бүтээгдэхүүн худалдаж, иргэдийг залилж буйг анхааруулж тус компаниас мэдэгдэл гаргажээ

"Говь" компанийн шошготой хуурамч бүтээгдэхүүн худалдаж, иргэдийг залилж буйг анхааруулж тус компаниас мэдэгдэл гаргажээ

“Говь” компани хэрэглэгчдийг хуурамч бүтээгдэхүүн захиалгаар худалдан авахгүй байхыг анхааруулж, хэрэв худалдан авсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдэлд,  ““Говь” ХК-ийн барааны тэмдэг буюу худалдааны шошгыг ашиглан гадуур хуурамч бүтээгдэхүүн борлуулах, цахим орчинд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, залилахыг завдсан тохиолдлууд удаа дараа гарч байна. Манай компани нь зөвхөн өөрсдийн балбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж ажилладаг. Иймд хэрэглэгч та бүхэн “Говь”-ийн бүтээгдэхүүнийг хувь хүнээс цахим орчинд захиалах, худалдан авалт хийхгүй байхыг хүсье. Түүнчлэн аливаа хувь хүнээс авсан захиалга болон бүтээгдэхүүнд “Говь” компани хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.