Орон нутгийн замд ачааны машин онхолдож, нэг хүн бэртжээ

Орон нутгийн замд ачааны машин онхолдож, нэг хүн бэртжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутагт зам тээврийн осол гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр 18.32 цагт ирсэн байна.

Иргэн М /54 настай, эрэгтэй/ нь “Бонго-3” загварын ачааны автомашинтайгаа онхолдож, түүний зүүн хөл машины эд ангид хавчуулагдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид түүнийг гаргаж, аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмчид хүлээлгэн өгчээ.