Мөсөн гулгуур, баримлаараа Монгол Улс Гиннесийн амжилтыг тогтоож батламжаа гардан авлаа

Мөсөн гулгуур, баримлаараа Монгол Улс Гиннесийн амжилтыг тогтоож батламжаа гардан авлаа

Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” өнөөдөр нээлтээ хийлээ.

”Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох, 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлаж байгаа.

Дээрх үзүүлэлтээр өнөөдөр /2024.01.14/манай улс  Гиннесийн дээд амжилтыг тогтоосон батламжаа гардан авлаа. Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн юм. Харин манай улсаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ батламжийг гардан авлаа. 

Мөсөн хотхон нь 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм.