Онон голын мөс цөмөрч зорчиж явсан автомашин суусан байсныг татах боломжгүй учир голд үлдээжээ

Онон голын мөс цөмөрч зорчиж явсан автомашин суусан байсныг татах боломжгүй учир голд үлдээжээ

Хэнтий аймгийн Биндэр сумаас Баян-Адрага сумын чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны "Портер"  машин Онон голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын утсанд ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 23:22 цагт очин иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг аюулгүй авран Баян-Адрага сумын төвд авчирчээ.  

Г.ЭНХЗУЛ




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө