ТОДРУУЛГА: Онгоц олдохгүйн улмаас хүнд гэмтсэн нөхрөө Улаанбаатар руу зөөвөрлөж чадахгүй байна

ТОДРУУЛГА: Онгоц олдохгүйн улмаас хүнд гэмтсэн нөхрөө Улаанбаатар руу зөөвөрлөж чадахгүй байна

Өчигдөр /2024.01.14/  Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэгний жолооч Т.Г нь осолд орж хүнд гэмтсэн байна. Тодруулбал, машиныхаа дугуйг хийлэх үед дэлбэрч, түүний дух цөмөрч, нүд, тархи зэрэг нь хүнд гэмтжээ. Одоогоор түүнийг Ханбогд сумын эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд цаг алдалгүй яаралтай Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд авчрах нэн шаардлагатай талаар ар гэрийнхэн нь мэдээлж байна. Харамсалтай  нь түүнийг зөөвөрлөх нисдэг тэрэг олдохгүй байгаа Хүннү эйр компани нааштай хариу хэлсэн  45 сая төгрөгийг нэхэмжилжээ.

Энэ талаар түүний эхнэр О.Ундралтай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Манай нөхрийн биеийн байдал маш хүнд байна. Дух нь цөмөрсөн , хоёр нүд нь юм харахгүй. Нэг нүд нь бүлтэрсэн мөн амин үзүүлэлт маш муу цочролын байдалтай байгаа тул яаралтай Улаанбаатар хот руу нисдэг тэргээр зөөвөрлөх хэрэгтэй гэж Ханбогд сумын эмч нар болон Оюу Толгойн эмч нар хэлсэн.Үүний дагуу Улсын Онцгой байдлын албанд хэлэхэд “Өнөөдөр, маргаашдаа нисгэгчгүй” гэсэн хариуг хэлсэн. Мөн Хүннү Эйр компаниас асуухад 44 сая төгрөгийг төлөх шаардлагатай гэсэн. Оюутолгойн онгоцоор зөөвөрлөх боломжтой  гэсэн ч  энгийн зорчигчидтой хүнд өвчтэй иргэнийг зөөвөрлөх боломжгүй гэж хэлсэн. Одоо бид яахаа мэдэхгүй байна. Газраар тээвэрлэх боломжгүй амь насанд аюултай гэсэн. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй хамгийн бага нь  гурван сартай дээрх нь ой зургаан сартай. Бидэнд 44 сая байтугай 400 мянган төгрөг байхгүй. Үнэхээр яахаа мэдэхгүй энд уйлахаас өөр хийж чадах зүйл үнэхээр  алга та бүхэн минь туслаарай” гэлээ.

Г.ЭНХЗУЛ