Нант хотод гарч буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 200 мянга гаруй хүн зочилжээ

Нант хотод гарч буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 200 мянга гаруй хүн зочилжээ

Монгол Улсын Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. 

Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Тухайлбал, өдгөө Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод гарч буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг энэ онд эх орондоо болон АНУ-д дэлгэхээр төлөвлөжээ. 

Нант хотод дэлгэж буй үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн зочилсон бөгөөд энэхүү үзэсгэлэнг үргэлжлүүлэн 2025 онд Швейцар улсад гаргах асуудал болоод музейн салбарын хамтын ажиллагааны талаар Соёлын сайд Ч.Номин Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй  уулзлаа. 

Энэ хүрээнд хамтран музейн хөтөч, дэглээч, уран бүтээлчдийг чадавхжуулах, Монгол, Швейцарын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг дурдав. Мөн түүхэн олдворуудаас гадна урлаг, монгол үндэсний хувцас, загварын салбарт хамтарч үзэсгэлэн гаргах асуудал болоод цаашид урт хугацаанд хамтран ажиллах асуудлаар ярилцлаа гэж Соёлын яам мэдээлэв. Ташрамд дурдахад,  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө