Иран Улс руу нэг өдрийн дотор 80 тонн хонины гулууз мах экспортолжээ

Иран Улс руу нэг өдрийн дотор 80 тонн хонины гулууз мах экспортолжээ

Махны үйлдвэрүүд дундын зуучлалгүй малчдын гараас нийт 30 мянган хонь худалдан авч, экспортолсон бөгөөд Иран Улс руу 6000 ширхэг буюу 80 тонн хонины гулууз махыг нэгдүгээр сарын 12-ны өдөр экспортолсон байна.

Улсын Онцгой комисс, Монголын Махны Холбоо, Махны үйлдвэрүүдтэй хамтран өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан хохирол багатай өвлийг даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж, нийт 6000 ширхэг буюу 80 тонн махыг экспортлоод байгаа аж.

Мөн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд малчид орон нутаг дахь Онцгой байдлын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэртэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой болжээ.

Г.ЭНХЗУЛ