"Монголоос 2023 онд 8.2 сая тонн нүүрс импортолсон бол 2030 он гэхэд 80 сая тоннд хүргэх төлөвтэй байна" гэж Хятадын “People’s Daily” сонинд мэдээлжээ

"Монголоос 2023 онд 8.2 сая тонн нүүрс импортолсон бол 2030 он гэхэд 80 сая тоннд хүргэх төлөвтэй байна" гэж Хятадын “People’s Daily” сонинд мэдээлжээ

Хятадаас Монголд импортлох коксжих нүүрсний импортын хэмжээ 2023 онд хоёр дахин өссөн бөгөөд 2024 онд мөн дээд амжилт тогтоож магадгүй байгаа талаар ОУ-ын "Hellenic Shipping news" хэвлэлд мэдээлжээ.

Хятад бол дэлхийн хамгийн том ган болон нүүрс импортлогч орон бөгөөд хэсэг хугацаанд Австралийн импортод хориг тавиулснаар гангийн түүхий эдийг Монголоос импортлох болсон. Дэлхийн хоёр дахь том коксжих нүүрс олборлогч Австрали 2020 онд дипломат маргаан гарах хүртэл Хятадын хамгийн том нийлүүлэгч байсан юм. Монгол Улсаас энэ онд коксжих нүүрсний импорт 10 гаруй хувиар өсөж магадгүй байгаа тул өргөтгөсөн шинэ автозамын ачаар ачааны машины хөдөлгөөн нэмэгдэнэ гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ. Хятад улс Монголын нүүрсийг 4600 гаруй км (2858 миль) үргэлжилдэг хилийн дагуух долоон боомтоор голдуу ачааны машинаар импортолдог.

- НҮҮРСНИЙ ИМПОРТОО САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ӨНГӨРСӨН ОНД БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД 40 САЯ ЮАНЬ БУЮУ 5.58 САЯ АМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ -

Бээжин, Улаанбаатар хоёр нүүрсний импортыг нэмэгдүүлэхийн тулд гаалийн бүрдүүлэлтээ хялбаршуулсан нь тээврийн гацааг багасгаж байгаа гэж Хятадын нүүрсний худалдаа эрхлэгчид мэдэгдэв. Хуурай замын боомтуудад ачааны машины эгнээ нэмж, гаалийн ажилтнуудад бичиг баримтын шалгалтыг түргэтгэхийг шаардаж байгаа бөгөөд хилээр нүүрсийг Хятадын талын агуулах руу зөөх автомат машинуудыг ажиллуулж байна гэж Бээжинд төвтэй гүйцэтгэх захирал мөн мэдэгдсэн байна.

Монголын коксжих нүүрсний 60 орчим хувийг нийлүүлдэг Хятадын хилийн Ганчимоду хотын эрх баригчид Монголын экспорттыг нэмэгдүүлэхийн тулд 2023 онд дэд бүтцийг сайжруулах зорилгоор 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.

Үүний үр дүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Хятадын Ганқимаоду боомтоор өдөрт дунджаар 1136 ачааны машин дайран өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар өссөн байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн Хятадын ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь ч Монголын хямд нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байгаа аж.

Монгол Улс коксжих нүүрсийг өнгөрсөн онд нэг тонн нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллараар импортолсон нь Оросын нүүрснээс 20%-иар доогуур, Австралийн нүүрснээс 2 дахин бага үнэтэй байгааг Ройтерс агентлаг Хятадын гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийн мэдээлжээ. Түүнчлэн шинэ төмөр замын шугам ашиглалтад орсноор Монголын бүх төрлийн төмөр замын экспортын ачааны хэмжээг 2023 онд 8.2 сая тонн байсныг 2030 он гэхэд 80 сая тоннд хүргэх төлөвтэй байгаа гэж Хятадын “People’s Daily” сонинд арванхоёрдугаар сард иш татсан байна.

Эх сурвалж: Reuters, Hellenic Shipping news