Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатарт авчирна

Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатарт авчирна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэгний жолооч Т.Г нь осолд орж хүнд гэмтсэн бөгөөд онгоц олдохгүйн улмаас түүнийг Улаанбаатар руу зөөвөрлөж чадахгүй байгаа талаарх тодруулгыг бид өмнө нь хүргэсэн билээ. 
 
Тэгвэл тухайн жолоочийг өнөөдөр ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчрахаар болсон билээ. Тодруулбал, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өнөөдөр өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсон. Хоёр талын Нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өчигдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн учир ийнхүү өнөөдөр нисэхээр болсон байдаг.