Хониндоо яваад сураггүй болсон 13 настай хүүхдийг олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ

Хониндоо яваад сураггүй болсон 13 настай хүүхдийг олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ

Төв аймаг, Эрдэнэ суманд өчигдөр  11:00 цагийн орчим иргэн 13 настай Т морьтойгоо хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг  оройн 22:15 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг явуулснаар 13 настай, Т-г өнөөдрийн  00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ.

О.Энхзул