Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй

Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй

“БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана.

Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна.” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсныг сонордуулж байна.