Ханбогд суманд осолд орсон жолоочийг тээвэрлэсэн нисдэг тэрэг Улаанбаатарт газардах гэж байна

Ханбогд суманд осолд орсон жолоочийг тээвэрлэсэн нисдэг тэрэг Улаанбаатарт газардах гэж байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэгний жолооч Т.Г нь осолд орж хүнд гэмтсэн бөгөөд онгоц олдохгүйн улмаас Улаанбаатар руу зөөвөрлөж чадахгүй байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Улмаар түүний эхнэр тусламж хүссэний дагуу ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өнөөдөр /2024.01.16/ өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэж, 12:37 цагт Өмнөговь аймгийн Ханбогд суманд буусан бөгөөд удахгүй ГССҮТ-д газардах гэж байна.