75 ширхэг гар утас хулгайлж, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 29 настай эрэгтэйг баривчилжээ

75 ширхэг гар утас хулгайлж, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 29 настай эрэгтэйг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд 2024 оны нэгдүгээр сарын 12-оос 13 шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл ЦЕГ-т бүртгэгжээ.

Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын КШХ-ийн алба хаагчид хамтран хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгчээ.