Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүрэгт айлын өвлийн байшин шатаж, галын улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг нэгдгээр сарын 16-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.